Өнөөдөр дүүргийн өнөр бүсэд орших 16-р хорооны иргэдэд төрийн болон эмнэлгийн анхан шатны үйлчилгээг нэг дороос үзүүлэх цогцолбор барилгын нээлт боллоо.
Цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, хороо үйл ажиллагаагаа явуулахаас гадна ахмадууд, хүүхдүүдэд зориулсан танхимуудтай байх аж.
Тус цогцолбор барилга нь эмчилгээ болон төрийн үйлчилгээний 25 өрөө тасалгаа, 4 танхим, 6 ариун цэврийн өрөөтэй, В1 давхартайгаа нийт 6 давхар барилга юм.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хорооны Засаг дарга Ч.Энххорол болон төр иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдадаа цаашдынх нь ажилд амжилт хүсье!









