ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2026-06-10
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан “Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих”, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих” төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр хуралдлаа.
Хуралдаанаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжиж буй ажлын хэрэгжилт, төслүүдийн явц, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэв.