СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ХУРЛЫН ХОРООДЫГ БАЙГУУЛЛАА

2024-11-19
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 1-р хуралдаанаар зөвлөл болон хурлын хороодыг байгуулсан юм.
2024-2028 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зөвлөлийн 7 гишүүн, хурлын 5 хороо, 4 дэд хороотой ажиллана.