Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Батчулууны Хуягбаатарын Мэндчилгээ
ГХУСАЗСЗ-ӨӨС 2021 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нутаг дэвсгэртээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр дараах төсөл хөтөлбөрүүдийг дүүрэгт хэрэгжүүлж байна. Үүнд:
- Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих төсөл”
Үр дүн: “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих төсөл”-ийн хүрээнд 103 гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамруулж, эхний шатанд шалгарсан 30 эмэгтэйчүүдэд 12 дугаар сарын 07-12-ны хооронд гэр бүлийн боловсрол болон бизнесийн санаа хөгжүүлэх цогц сургалтыг олгож, хоёрдугаар шатанд шалгарсан 10 эмэгтэйд 2500 долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн.
- ДЗОУБ, “Хөөрхөн зүрх” ТББ-уудтай хамтран Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээг сайжруулх зорилгоор “Шийдэл ” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Үр дүн: ДЗОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Шийдэл “ төслийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд 43 хорооны Хамтарсан багийн гишүүдийн дунд “Хүүхэд хамгаалал-2021” аяны форум уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, 250-аад гишүүдийг хамруулж ажилласан.
- Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд дүүргийн 43 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл, дүүргийн цагдаагийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтнууд болон хорооны цагдаагийн хэсгийн байцаагч, иргэд олон нийтийн дунд гэсэн 4 чиглэлээр “ОЙЛГОЁ,ОЙРТЪЁ, ХАЙРЛАЯ” сэдэвт 2 сарын хугацаатай аян, “Олон нийтийн цагдаагийн баг”, “урамшуулалт Эргүүл” зэрэг аянуудыг тус тус зохион байгуулан ажилласан.
Үр дүн: Аяны хүрээнд хүүхэд оролцсон хэрэг 50.9 хувиар буурч, гэмт хэргийн тоо 184 буюу 11.7 хувиар буурсан, нийт 1020 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 245 буюу 19.4 хувиар буурсан, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15 хувиар буурч нийт 3779 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1788 нэгжээр буюу 32.1 хувиар буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй гарсан болно.
- ГХУСАЗСЗ-өөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Монголын сан” ТББ-тай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс, урьдчилан сэргийлэх чиглэлээр криминологийн судалгааны тайланг ном хэлбэрээр хэвлүүлсэн.
- Сонгинохайрхан дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах” орон нутгийн Зөвлөл өнөөдөр анхдугаар хурлаа зохион байгууллаа
- Сайн хөршийн холбоо
- Байгалийн гамшигт үзэгдлээс болж орон гэргүй болсон 19 өрхөд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 26 дугаар хороо, Их нарангийн эцэст 152 дугаар сургууль өнөөдөр нээлт
- ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДДЭЭ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТ ХАНДИВЛАЛАА
- 12.02 “Өсвөрийн парламент клуб”
- Мартаж болохгүй
- эрэгтэйчүүдийн хөгжлийн төв
ГХУСАЗСЗ-ӨӨС 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛГА - ДГХУСАЗСЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн А/02 дугаар тогтоолоор мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэдийн мэдлэгийг сайжруулах, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Анзаар” аяныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1 сарын хугацаанд зохион байгуулсан.
Үр дүн: Тус аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, 43 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагчид, нутгийн захиргааны байгууллагууд, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, 4 бүсийн Ерөнхий боловсролын 26 сургуулийн ЕБС-ийн багш, ажилчид, ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 405 дугаар хаалттай анги, хийлийн цэргийн 0151 дү Төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин, түншлэлийн харилцааг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлж хамтран ажиллах гэрээ хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах ажлын хүрээнд:
Үр дүн:ДГХУСАЗСЗ-өөс Дезерет ОУБ-ын санхүүжилтийн дэмжлэгээр Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байранд “хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллийн хохирогчдоос түр хамгаалах байр”-ыг 14м2 хэмжээтэй оо зориулалттай ашиглаж байсан өрөөг бүрэн засварлаж, тохижилтын ажлыг нийт 27,900,000 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн. гээр анги, ИЗОУИС, Анагаахын шинжлэх ухааны нийт 4 сургуулиудын оюутан, ажилтан алба хаагч зэрэг нийт 43 газар хэлтэс албадын 6500 гаруй иргэд болон 400 гаруй аж ахуй нэгж байгууллагад сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажилласан. - Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих төсөл”
Үр дүн: Уг төслийн хүрээнд 2 шатны сонгон шалгаруулалтаар нийт 103 хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдээс 4, 6, 10, 11, 12, 33 дугаар хорооны нийт 10 эмэгтэй сонгогдож 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төслийн оролцогчдод шалгаруулалтын дүнг мэдээлж, шалгарсан оролцогчдод төслийн дараагийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж, тус бүрд 2,500 ам.долларын бичил тэтгэлгийн батламжийг гардуулж, эдийн засгийн хувьд бие даах боломжийг олгож ажилласан.
- Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг бууруулах арга хэмжээний хүрээнд :
Үр дүн: Архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх чиглэлээр “Зорилгоор удирдуулсан өгөөмөр амьдрал” ТББ-тай хамтран “Тулах цэг” төслийг дүүрэгт хэрэгжүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчилд өмнө нь холбогдож байсан архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг архины хамааралтай иргэдийн судалгааг нийт 43 хороодоос авч нэгтгэн, судалгааг үндэслэн нийт 43 иргэнийг “Цагаан өргөө” ТББ-руу эмчилгээнд явуулж ажилласан.
- ДГХУСАЗСЗ-өөс дүүрэг дэх ЗЦХ, Боловсролын хэлтэстэй хамтран 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдөр 104, 105, 287 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 60 хүүхэд, багш, эцэг эхийн төлөөллийг оролцуулан замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал хэвшүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Замын хөдөлгөөн Цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулж, хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллөийн ажил зохион байгуулсан.
- Ээлтэй Ирээдүй аяны хаалтын үйл ажиллагаа Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү аян нь 2 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших их дээд, ЕБС, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн зам талбайн хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан олж илрүүлж тэдгээрийг арилгах арга хэмжээг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан билээ. Мөн өсвөрийн аврагч хүүхдүүдийг бэлтгэж нийт 420 гаруй хүүхдэд анхны тусламж үзүүлэх гамшгийн үед өөртөө болон нөхдөдөө хэрхэн туслах анхан шатны мэдлэгийг олгох сургалтыг тус тус амжилттай зохион байгууллаа.
Үр дүн: Нийт зөрчлийн 44%-ийг газар дээр нь бүрэн шийдвэрлэсэн, бусад зөрчлийг арилгуулах зорилгоор
- Сонгинохайрхан дүүргийн ИТХурлын даргын албан тоотоор:
- Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар
- Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвд 64 ширхэг инженерийн шугам сүлжээний худгийг зориулалтын тагтай болгох талаар,
- СХДЗасаг даргад 29 тоглоомын талбай, 23 ухсан нүх, 10 барилгын хашаа, 9 үерийн далангийн асуудлын талаар,
- СХДЗамын Цагдаагийн хэлтэст 19 байршилд хурд сааруулагч, авто замын тэмдэг тэмдэглэгээ хийх талаар,
- УБЦТС ТӨХК Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд 60 байршлын цахилгаан шугам, сүлжээний аюултай нөхцөл байдал үүссэн талаар уламжлан авсан арга хэмжээг хариу мэдэгдэхийг дурдаж ажилласан.
- Сонгинохайрхан дүүргийн өсвөр насны хүүхдүүдийг аварга шалгаруулах тэмцээн
- Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон талт ажлын нэг нь сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчлах зорилгоор сургуулийн сурагчдын дунд #НОГООН_ГЭРЭЛ_ЦАГААН_ШУГАМ тэмцээн
- Хүмүүнлэг зүрх
- Батмөрөн
- Хөршийн холбоо
- улаан загалмай
ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ИРҮҮЛСЭН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА
Дүүргийн Цагдаагийн газар нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 40932 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх онтой харьцуулахад 4341 нэгж буюу 11.8 хувиар өссөн байна. Нйит дуудлагын 2073 буюу 5 хувь нь гэмт хэргийн, 32967 буюу 80,5 хувь зөрчлийн, 5246 буюу 12.9 хувийг хүүхэд, гэр бүл хүчирхийллийн шинжтэй дуудлага эзэлж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 1039 хүн гэмт хэрэгт холбогдсоноос хүүхэд оролцсон гэмт хэрэг 77 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 49 нэгжээр буюу 1,7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн гэмт хэргийн улмаас 1994 иргэн хохирсоноос хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 54 нэгж буюу 61,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг 2021, 2022 оны 01 дүгээр улирлын байдлаар судалж, 2021 оны 01 дүгээр улирлын байдлаар нийт 2133 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсанаас 56 буюу 2.6 хувийг “Хүчиндэх “ гэмт хэрэг эзэлж байна. Үүнээс 13 буюу 23.2 хувийг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн байна.
2022 оны 01 дүгээр улирлын байдлаар нийт 3450 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсанаас 52 буюу 1.5 хувийг “Хүчиндэх “ гэмт хэрэг эзэлж байна. Үүнээс 6 буюу 11.5 хувийг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн байна.
Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг судалж үзэхэд 2021 оны 01 дүгээр улирлын байдлаар дүүргийн 1, 4, 5, 6, 12, 17, 21, 25, 26, 30, 35 дугаар хороонд нийт 13 гэмт хэрэг үйлдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
2022 оны 01 дүгээр улирлын байдлаар 1, 33, 36, 39, 40, 42 дугаар хороонд нийт 6 гэмт хэрэг үйлдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Хүүхдийн Тусламжийн утас-108 үйлчилгээний төвд ирсэн дуудлагаас Сонгинохайрхан дүүргийн хамааралтай дуудлага 2020 онд 1438 дуудлага ирж байсан бол 2021 оны эхний 10 сарын байдлаар 1159 дуудлага ирсэн байна. Үүнээс 182 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байсан бол, 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 675 дуудлага мэдээлэл ирсэнээс бие мах бодийн 135, сэтгэл санааны 123, бэлгийн хүчирхийллийн 34, үл хайхрах 204, алга болсон 10, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 72, хараа хяналтгүй 10, хоол хүнс хүссэн 10, үе тэнгийн хүчирхийлэл 6, гэрээсээ дайжсан 23 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны хагас жилийн байдалтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг дүгнэж үзэхэд дүүрэг, орон нутагтхүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ учир дутагдалтай, ялангуяа эмзэг бүлгийн өрхөд амьдарч буй хүүхдийн хувьд хамгаалагдсан орчин бүрдэж чадаагүйгээс хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл жил ирэх тутам нэмэгдэж байгаагийн дээр бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх хувь хэмжээ буурахгүй байгаа нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай болохыг илтгэж байна.