Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо Нийслэлийн Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Нийслэлийн Аддиктологийн зан үйл, сэтгэл заслын төв нь архинд донтох эмгэг үүссэн, хар тамхи мансууруулах бодисын хамааралтай иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.Сонгинохайрхан дүүрэгт архины хамаарал, согтууруулах ундаанд донтох эмгэг өвчтэй иргэд нэлээдгүй байдаг тул тухайн иргэдийг эмчлэх, нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солицлоо.