СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2026-06-30
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр /2026.06.30/ болж, дүүргийн хөгжил, төсөв, хөрөнгө оруулалт, нийгмийн салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар Монгол Улсын цол, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнг сонслоо.