БАЯНХОШУУ БҮСИЙН ЗАМ, ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2025-02-19

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан зам, орц, гарц чөлөөлөх Баянхошуу бүсийн ажлын хэсэг өнөөдөр /2025.02.19/ хуралдлаа.

Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахаар ийнхүү ажлын хэсгийнхэн санал солилцож хуралдлаа.