СХД-ИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МОД ТАРИЛАА

2026-05-15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд жил бүрийн 5 болон 10 дугаар саруудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байдаг.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо болон төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид өнөөдөр /2026.05.15/ Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах "Хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөө”-ний цогцолборт шар хуайс мод тарьж, эко орчны өнгийг нэмлээ.
Мод тарих энэхүү сайн үйлсийн аянд идэвх санаачилгатай оролцож, хамтран ажилласан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.