Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо Төлөөлөгчдийн хамт өнөөдөр /2025.02.19/ Сонгинохайрхан дүүрэг дэх газар зохион байгуулалтын албаныхантай өглөөний уулзалт хийлээ.
Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн нутаг дэвсгэрийн 40 орчим хувийг эзэлдэг. Ажлын ачааллын хэмжээ их байдаг бөгөөд татвар зэрэг төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тоног төхөөрөмж орчин нөхцлийг сайжруулахад анхаарах шаардлагатай талаар ярилцав.
Хурлын даргын зүгээс Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам, орц, гарц чөлөөлөх ажлын хүрээнд уялдаа холбоог сайтар хангаж, шуурхай ажиллахад анхаарах шаардлагатайг хэлээд иргэд газрын албаар үйлчлүүлэхдээ аль болох чирэгдэл бага гардаг байх нь чухал гэдгийг онцоллоо.