СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ХОРООД АЖЛЫН ҮР ДҮН, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

2026-06-26
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын болон Засаглал, хууль, эрх зүйн хороодын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.06.26/ боллоо. Хурлын хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийн явц, ажлын үр дүнтэй танилцлаа.
Мөн Засаглал, хууль, эрх зүйн хороо Монгол Улсын цол, төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжлах зэрэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар санал, дүгнэлт гаргав.