СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Ц.БАТТӨР ТОМИЛОГДЛОО

2024-10-24

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 2024 оны 10 сарын 18-ны өдөр болж дүүргийн Засаг даргад Ц.Баттөрийг нэр дэвшүүлж Нийслэлийн Засаг даргад томилуулахаар уламжилсан билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны 10 сарын 23-ны өдрийн захирамжаараа тус дүүргийн Засаг даргаар Ц.Баттөрийг томиллоо. Засаг дарга шинээр томилогдсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.