СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БҮХ ХИЙДҮҮДЭД  “АРВАН ХАНГАЛ” САХИУСЫГ ХУРЖ ЭХЭЛЛЭЭ

2025-02-25

  Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анх удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Сонгинохайрхан дүүргийн “Тэргүүн лам нарын зөвлөл-ийн гишүүн сүм хийдүүдтэй хамтран “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн засал, хурал номын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн /2025.02.25/  гурав хоногын хугацаанд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 17 хийдэд  “Арван Хангал” сахиусыг хурж эхэллээ. Иргэд та бүхэн Сонгинохайрхан дүүргийн “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн засал, хурал номын хөтөлбөрийн хүрээнд дор дурдсан хийдүүдэд очин буян номын хурал даган баясаарай.