ТӨВИЙН БҮСИЙН ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2025-02-24

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан орц,гарц чөлөөлөх төвийн бүсийн ажлын хэсэг өнөөдөр /2025.02.24/ хуралдлаа. 
Тус ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарцны нэгдсэн судалгааг гаргаж газар дээр нь ажиллахаар боллоо. Ингэснээр иргэдийн амь нас эд хөрөнгийн эрсдлийг бууруулах боломж бүрдэх юм.