СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2026-06-25

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ээлжит хурал өнөөдөр /2026.06.25/ боллоо. Хурлаар дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй нийгмийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэж, мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийн явц, ажлын үр дүнг танилцууллаа.