СХД-ИЙН ХОЁРДУГААР ХОРОО “ХАЙРЫН ГАР” АЯНЫ ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

2026-04-30
Хүүхдийн зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр /2026.04.30/ тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо “Хайрын гар” аяны талаар үр дүнгийн хурал хийлээ. Тус хорооны иргэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, түүний ач холбогдол, хүүхдийн эрхийг хамгаалах талаарх мэдлэгийг танин мэдэж, хүүхдийг зодож, загнах бус эерэг аргаар хүмүүжүүлэх аргад аяны хүрээнд суралцсан юм.
“Хайрын гар” аян нь Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 43 хороодын хамтарсан баг, харьяа хэлтэс, алба, тасаг, ЕБ-ын 37 сургууль, 110 цэцэрлэг, байгууллагууд оролцлоо.
ХҮҮХЭД БҮР ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ НИЙГЭМД ЭРХ ТЭГШ ӨСӨЖ ХӨГЖИХ БОЛТУГАЙ!
ХАЙРЫН ГАР АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!
ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭДЭГГҮЙ БАЙЦГААЯ!