"УЛААНБААТАР ХОТ 2040" ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-02-22

 “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр/2025.02.22/ Сонгинохайрхан дүүргийн иргэдэд танилцууллаа.  Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн .Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн.

“Улаанбаатар хот-2040” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 24 томоохон төслийн 7 төсөл нь  Сонгинохайрхан дүүрэгтэй шууд холбогдож байгаа юм. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт төвлөрлийг сааруулах, түгжрэлийн бууруулах, утааг багасгах бүрэн боломж нь нээгдэж байна.

Цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Баянхошуу дэд төв, Ханын материал дэд төв, Толгойт дэд төвүүдийг түшиглэсэн бүтээн байгуулалтыг хийснээр төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй орон сууцны хороолол бий болно хэмээн “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.