Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан зам, орц, гарц чөлөөлөх өнөр бүсийн ажлын хэсэг өнөөдөр /2025.02.19/ хуралдлаа. Орон сууц, гэр хороолол дундах саад ихтэй, хөдөлгөөнийг хязгаарласан авто зам, зайлшгүй чөлөөлөх шаардлагатай хаалт хашлагыг буулгах асуудлаар нэгдсэн судалгааг гаргаж ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллахаар боллоо.
Туслах гудамж, орон сууцны хороолол доторхи зам, орц гарцыг чөлөөснөөр шуурхай албадын авто машин зорчих зам чөлөөтэй болж, иргэдийн амь нас эд хөрөнгийн эрсдлийг бууруулах боломжтой болох юм.