СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-08-28
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.28/ болж, 2026 оны эхний хагас жилд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн аян, арга хэмжээний тайланг хэлэлцлээ.
Гудамж талбайд үйлдэгдэх өмчийн эсрэг болон хүний эрүүл мэндийн, хүүхдийн эсрэг хэргүүд Сонор сэрэмж, Аюулгүй гудамж, Хүүхэд хамгаалал аянуудын хүрээнд буурсан дүнтэй байгаа бол гэр бүлийн хүчирхийллийн насанд хүрэгчдийн дуудлага мэдээлэл өссөн дүнтэй гарчээ. Цаашид аянуудын хэрэгжилтийг хангах, цагдаагийн газрын нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг шийдвэрлэх, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундаа худалдан борлуулах цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зэрэг 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.