СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-08-28
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.28/ болж, 2026 оны эхний хагас жилд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ.
Хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн нийт долоон чиглэлийн 55 арга хэмжээний хэрэгжилтийн хагас жилийн тайланг танилцуулж, гүйцэтгэлийг хэлэлцлээ.
Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбартай хамтран халиа, тошин болон гидрогеологийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг танилцуулав. Холбогдох асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тухайн асуудлаар зөвлөмж гарган дүүргийн Засаг даргад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахаар шийдвэрлэлээ.