БНСУ-ЫН ВОНЖУ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026-10-26
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоогийн урилгаар БНСУ-ын Вонжу хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга, төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт айлчилж байна.
Өнөөдөр /2026.10.26/ БНСУ-ын Вонжу хотын ИТХ-ын дэд дарга Ким Жи Хүн (KIM JI HUN), Аж үйлдвэр, эдийн засгийн хорооны дарга Хон Ки Сан (HONG KI SANG) тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын үеэр талууд “Найрсаг харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, орон нутгийн удирдлага, эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү хэлэлцээр нь хоёр талын найрсаг харилцааг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр харилцан туршлага солилцох, иргэдэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.