ХАЙРЫН ГАР АЯН БАЯНХОШУУ БҮСЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-04-24
Хүүхдийг бие махбодын хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой “Хайрын гар” аян дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр Баянхошуу бүсэд тус аяны арга хэмжээ болж, иргэд, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд оролцлоо. Тус арга хэмжээ зөвхөн дүүргийн хэмжээнд биш улсын хэмжээнд жишиг болохуйц өргөжин тэлж байгааг СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо онцлон хэлэв.
Хүүхэд бүр үл хайхрах байдал, бие махбодын болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэлгүй, аюулгүй,орчинд сурч хөгжих эрхтэй байдаг. Тиймээс хүүхэд бүрийг хайрлах, хамгаалах, зодож шийтгэхийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын ойлголт, ач холбогдлыг таниулах, хүүхдийн эрхийг хамгаалах талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээг бүх албан байгууллагаар зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан хайрын гар аяныг зохион байгуулж байгаа юм.