БИД ИРЭЭДҮЙДЭЭ ЦАГ ГАРГАХ ЁСТОЙ

2026-03-13

Хөгжил, Ирээдүй, Өнөр сургуулийн төгсөх ангийн 700 гаруй хүүхдүүдтэй уулзаж гадаад улсад суралцах, мэргэжил сонголт, ойрын 10 жилийн эрэлттэй байх мэргэжлүүд, хиймэл оюун ухаан, цахим хэрэглээ, үе тэнгийн дээрэлхэлт, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар нээлттэй ярилцлаа. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүүхэд хамгаалал 2026” аяныг Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж буй бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн уулзалтууд ийнхүү эхлэж байна. Дүүргийн хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиар тус уулзалт, арга хэмжээ үргэлжилнэ.