СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХОГ ХАЯГДЛЫН АСУУДЛАА ЦЭГЦЭЛНЭ

2022-08-29

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ТөлөөлөгчдөдөөУлаанбаатар хотын ахуйн хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлт, менежменттөслийн хамт олны сургалтыг авлаа. Сүүлийн жилүүдэд ахуйн хог хаягдалтай холбоотой олон асуудал урган гарч ирэх болсон. Хог хаягдал цуглуулалт, Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар өдөр бүр иргэдийн гомдол санал ирж байна. Үүний шалтгаан нь хог хаягдлын менежментийг дахин шинэчлэх шаардлага байгаатай холбоотой. Тухайлбал 16 жилийн өмнө тогтоосон хог хаягдал тээвэрлэх үнийн тариф өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй.

Нэгж иргэнд тооцогдох дээрх үнийн тарифыг нэмэгдүүлж ачигч, тээвэрлэгч компаниудын эргэлтийг нэмэгдүүлэх шаардлага ч байна. Энэ мэтчилэн олон талын асуудлаар төлөөлөгчидтэй хэлэлцэж шинэ бодлого, шийдвэр, гарц, гаргалгааны талаар ярилцлаа

Мөн Хамтын ажиллагаа, Харилцаа, Хандлагын сургалт авч оюундаа хөрөнгө оруулалт хийсэн үр дүнтэй сургалт боллоо. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон сургалт орсон багш нартаа баярлалаа. Түүнчлэн сургалтыг зохион байгуулсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын Албаны хамт олондоо талархал илэрхийлж амжилт хүсье.