ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР “БАЯНХОШУУ” БҮСИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-03-17

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлах зөвлөмж гаргасан. Энэ хүрээнд өнөөдөр /2025.03.17/ Баянхошуу бүсийн ажлын хэсэг хуралдаж, баталсан төлөвлөгөөний дагуу газар дээр нь ажиллахаар боллоо. Баянхошуу ажлын хэсэг нь Сонгинохайрхан дүүргийн нийт 12 хорооны нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд хууль зөрчин газраа сунгасан, яаралтай тусламжийн автомашинуудыг зорчих боломжийг хязгаарласан,  гудамж, замуудыг нь мухарлаад обьект барьсан гэх мэт зөрчлүүдийг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.