СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-03-16
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Засаглал, хууль эрх зүйн хороо, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо, Нийгмийн бодлого хүний хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар:
- “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай”;
- ”Спорт цогцолбор”-ын үйлчилгээний үнэ, төлбөрийг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж санал дүгнэлт гаргав. Мөн Дүүргийн 2026 оны 1, 2 дугаар сарын татварын орлогын бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг сонслоо. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас татвар бүрдүүлэлт болон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллах юм.