УРИАЛГА

2026-02-16
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баяраар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, нэгж байгууллагуудыг хашаагаа нээж, тухайн гудамж, ойр орчимдоо түгжрэлгүй шинэлэхийн тулд “Хашаагаа нээе” санаачилгыг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Шинэлэхээр яваа иргэд гэр хорооллын нарийн гудамж, зогсоол багатай орон сууцны хороололд автозамын нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулснаар, ачаалал нэмэгдэж түгжрэл үүсдэг.
Иймд дүүргийн аж ахуйн нэгж, төрийн хувийн байгууллага, айл өрхүүдийг хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох, зогсоол гаргах замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулан, тавтай сайхан шинэлэхийг та бүхэндээ уриалж байна.