ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-02-12

Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй Онцгой байдлын байгууллагын удирдлагууд уулзалт хийж мэдээлэл өглөө. Улсын онцгой комиссын Ажлын албаны ахлах мэргэжилтэн, хурандаа З.Баттулга, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Төрмандах нар хууль эрх зүй, уялдаа холбоо, гамшгийн өмнөх болон дараах үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтын талаар зөвлөгөө өгч мэдээлэл солилцлоо.