ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААНЫ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-13

Хорооны иргэдийн Нийтийн Хуралдааны дарга нарыг чадавхжуулах, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд шаардлагатай хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль, журам болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан нэмэлт, өөрчлөлтийг таниулах сургалт зохион байгуулагдлаа. Сургалт Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Хууль, тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн байдал, Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага зэрэг сэдвүүдийг хамрав.