ЭГЭЛ БААТАР Г.БАТМӨРӨН

2022-09-08

Зургаахан настай бяцхан хүүхэд үхэл амьдралын дэнсэн дээр байхад алтан амийг нь аварсан Г.Батмөрөн дүүгээ алдаршууллаа. 

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн "Өнөр" цогцолбор сургуулийн 11ё ангид суралцдаг спортод сонирхолтой нэгэн юм. Амралтын өдрөөр ахтайгаа хамт ажил хийж байгаад цонхон дээрээс унах эрсдэлтэй байсан бага насны хүүхдийн алтан амийг аварсан баатарлаг үйлсээрээ эх орныхоо өнцөг булан бүрд суугаа Монгол түмнээс ерөөл, магтаалын үгийг нь сонсож байна. 

Асуудалд орсон нэгнийг хараад халаглаж суух биш хичээл зүтгэл гаргаж авралын гараа сунгасан нь бусдад үлгэр жишээ болсон гайхалтай үйл хэрэг байлаа. 

Түүний энэ бахдам үйл хэргийг бид өндрөөр үнэлж Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. 

Энэхүү шагналыг эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гар бие оролцсон эрхэм хүндтэй хүмүүст олгодог онцгой шагнал. Энэ шагналыг анх удаа насанд хүрээгүй өсвөр насны хүүхдэд олгож байгаа нь энэ билээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар "Онцгой үйлстэн" медалиар шагнасан. Үргэлжлүүлэн сургуулийн хамт олны зүгээс "Сайн үйлстэн"-ээр алдаршуулж гарын бэлэг гардуулсан гээд шагналын хур тасралтгүй үргэлжилсэн юм. 

Г.Батмөрөн дүүдээ сурлага, спортын өндөр амжилтыг ерөөе.