Сонгинохайрхан дүүргийн “Сүүн бэх” ТББ-аас хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Нэргүй Баатрууд” яруу найргийн наадам 2022 оны 09.09-ний өдрийн 14:00 цагт Чингис-Соосэ дээд сургуулийн номын санд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
1-р байранд МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч, Д.Болдхуяг
2-р байранд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Амархүү,
3-р байранд Т.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Я.Отгонбаяр,
4-р байранд МЗЭ-ийн гишүүн Г.Сүхбаатар,
5-р байранд Залуу яруу найрагч Ц.Отгонбаатар нар шалгарлаа.