НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА ЕСӨН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА

2026-01-09
Өнөөдөр /2026.01.08/ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр болон дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа.
Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоог бууруулахын тулд есөн дүүрэг хамтарч ажиллаж байж үр дүнд хүрэх юм. 2026 онд зам тээврийн осол, хулгай, зодоон цохио буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулахаар зорьж ажиллахаар ярилцав. Түүнчлэн “хар цэг”-үүдийг тодорхой болгож камержуулахаар төлөвлөж буйг НИТХ-ын дарга хэлж байна. Тухайлбал, гэмт хэрэг гардаг гудамж, сургуулийн харанхуй хэсэг, хүүхдүүдийг зодож, дээрэмдэж байгаа тэр газруудыг тодорхой болгож камержуулах юм. Есөн дүүрэг нийслэл хоттойгоо хамтарч гэмт хэргийн гаралтыг тодорхой бодит хэмжээнд буулгахад хамтарч ажиллах талаар ярилцлаа.