ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

2025-12-17

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлэг /2025.12.17/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар хэлэлцэх асуудал тус бүрээр санал дүгнэлт гаргалаа. Дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн төсөл, 2024-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад холбогдох асуудлуудыг бүхэлд нь дэмжлээ.