НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2025-12-16
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцаа, хөдөө аж ахуйн хорооны хуралдаан (2025.12.15) өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Сонгинохайрхан дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө;
- Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан үүсгэх ажил;
- Сонгинохайрхан дүүргийн 2026 оны төсвийн төсөл.
Хурлын хорооны төлөөлөгчид хэлэлцсэн асуудал тус бүрээр асуулт асууж, санал гарган дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанд гаргах санал, дүгнэлтийг баталлаа.