ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-12-15

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо өнөөдөр /2025.12.15/ дүүргийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Мөн дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, хэрэгжиж буй төсөл арга хэмжээний биелэлт зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргав.