НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ЖИЛИЙН ТАЙЛАНГ СОНСЛОО

2025-12-09
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцаа, хөдөө аж ахуйн хорооны хуралдаан өнөөдөр /2025.12.09/ боллоо.
Дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуй тасаг, Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ зэрэг байгууллага, хэлтэс, албадын 2025 оны үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэл, зохион байгуулсан ажил, арга хэмжээний үр дүнг хэлэлцлээ.