Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж жилийн ажлаа дүгнэлээ

2025-12-09
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж жилийн ажлаа дүгнэлээ.
Тус хуралд Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Золбоо, Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Батбаяр болон алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Онцгой байдлын байгууллага дундаас Сонгинохайрхан дүүрэг урьдчилан сэргийлэх ажлаараа тэргүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж буй юм.