ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН 2025 ОНЫ ТАЙЛАНГ СОНСЛОО

2025-12-08
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Засаглал, хууль, эрх зүйн хорооны хурал өнөөдөр /2024.12.08/ боллоо.
Засаглал, хууль, эрх зүйн хороо нь хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбоотой асуудал, хууль тогтоомж, хурлын шийдвэрийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал, дүүргийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, цахим үйлчилгээ зэрэг чиг үүргийнхээ хүрээнд 12 хэлтэс, албадын тайланг сонссон юм.
Байгууллагууд төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэл, дэвшүүлсэн зорилтын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний үр дүнг танилцууллаа.