СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-12-07
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн Шатрын Холбоотой хамтран 2025 оны 12 сарын 06, 07-ний өдөр зохион байгууллаа.
Шатар сонирхогчдын Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 58 тамирчид оролцож шатрын стандарт төрлөөр өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн төрөлд :
1-р байр Батхүү Өсөхбаяр
2-р байр Мөнх-Учрал Ариунтөр
3-р байр Ренчинванжил Пүрэвсүрэн
4-р байр Хадбаатар Нямдорж
5-р байр Санжаа Базаррагчаа
6-р байр Ганбат Мөнх-Эрдэнэ
Эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр Тайванбаатар Нямлхагва
2-р байр Халтар Нямтэмүүлэн
3-р байр Баяртогтох Буяндэлгэр
нар тус тус байр эзэллээ.