“Сэтгэлгээний өөрчлөлт ба нийгмийн сөрөг үзэгдэл, жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2025-12-03
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 24 байгууллагын 140 төрийн албан хаагчийг хамруулан “Сэтгэлгээний өөрчлөлт ба нийгмийн сөрөг үзэгдэл, жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл” сэдэвт цогц сургалтыг зохион байгууллаа.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Бямбасүрэн, Цагдаагийн газрын 1-р хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Гантүвшин нар лекц, семинар хийсэн юм.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн бүх шатны байгууллага оролцож ажиллах ёстой бөгөөд аливаа гэмт хэрэг түүний сэдэл, үндэс суурийг ертөнцийг үзэх үзэл, оршихуйн философийн түвшинд сургалтын үеэр хөндөж байв. Гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюун санааны, шашин шүтлэгийн, үзэл хандлагын хүрээнд хэрхэн үр дүнтэй ажиллах боломжийг эрэлхийлсэн нь тус сургалтын онцлог байлаа. Цаашид энэ төрлийн сургалтыг зорилтот бүлгийн, гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүмүүст чиглүүлэх талаар ярилцлаа.