Шүүх шинжилгээний хэлтэст хэргийн газрын үзлэгийг 3D VR тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2025-12-01
Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст хэргийн газрын үзлэгийг 3D VR виртуал орчинд бодитоор үзэж, гурван хэмжээсээр дүрслэн хадгалах боломжтой өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Улсын хэмжээнд анхных болж хэрэглээнд нэвтэрч буй уг төхөөрөмж нь хэргийн газрын үзлэгийн нарийвчлал, бодит байдлыг нэмэгдүүлэх, нотлох баримт бэхжүүлэх ажиллагааг шинэ шатанд гаргаж, виртуал орчинд хэргийн газар болон нотлох баримтыг бүрэн хэмжээгээр дахин сэргээн харах боломжийг бүрдүүлэх юм.
Мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн үнэн бодит байдлыг хөдлөшгүй үйл баримтаар тогтооход нэн чухал энэхүү хэрэгсэл нь хэргийн газрын бодит зураглалыг харуулах тул цаашид шүүх шинжилгээний нэгжүүдэд өргөн хүрээнд хэрэглэж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.