Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг шинэчилж энэ жилээс тогтмолжуулсан билээ. Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Боловсролын хэлтэс, Цагдаагийн газартай хамтран шинэ гишүүдэд батламж, энгэрийн тэмдэг гардууллаа.
Ер нь хүүхдүүдтэй аль болох энгийн, илэн далангүй ярилцах нь ойлголцоход хялбар байдаг юм. Хийж буй ажил, цаашид төлөвлөсөн зүйлс, ирээдүй, өөрийгөө хайрлах, хорт зуршлаас сэргийлэх, мэргэжил сонголт, цахим орчинд хэрхэн зөв байх, гэмт халдлагаас биеэ хамгаалах, эх орон, улс төр, гадаад улсад суралцах зэрэг маш өргөн хүрээнд нээлттэй ярилцлаа. Хүүхдүүд маань ирээдүйдээ итгэх итгэл дүүрэн байна. Гол нь төрөл бүрийн зөв мэдээлэл, зөв замд хөтлөх тэр үйл хэрэг л чухал байгааг олж харлаа.
Мөн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Г.Гантүвшин, Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч С.Ууганзаяа нар сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах бодисын хэрэглээний нөлөөлөл, хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.
Арга хэмжээнд ахлах бүлгийн 27 сургуулийн 200 гаруй ахлагч болон өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд оролцсон бөгөөөд тэдний хувьд сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож сайн дурын үйл ажиллагаа явуулах юм.
Ташрамд сайн дурын ажилд хэдий үр дүнтэй оролцоно тэр хэмжээгээрээ сургуулиа төгсөөд олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгддэг юм. Энэ хүрээнд ч хүүхдүүд маань сурахын хажуугаар арга хэмжээнд идэвхитэй оролцож, бүлгэмийн үйл ажиллагааг хичээл зүтгэлтэй үргэлжлүүлж, зөв зүйл, зөв үйлийг сургуулиуд дээрээ түгээх ажилдаа орцгоож байна.
Аан бас ханиад томуу дэгдэлт их байгаа тул арга хэмжээ хийхийг хориглосон 12 сарын 1-ний өдрөөс өмнө халдвар хамгааллын дэглэмээ бариад хурлаа хийсэн шүү бид нар. Арга хэмжээ зохион байгуулахад дэмжсэн Өнөр сургуулийнхандаа, хамтран оролцсон бүх байгууллагууддаа талархснаа илэрхийлье.
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХД...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
ХУРД ХЭТРҮҮЛСНИЙ УЛМААС АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ, ОСОЛ ИХЭЭР ГАРЧ БАЙНА
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА ЕСӨН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар, Гамшгийн эрсдэлийг буу...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА
ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРЛЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛАА...
НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ГУРВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ Х...
ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРОО 2025 ОНЫ ТАЙЛАН СОНСЛОО
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН Ж...
ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 оны үйл ажиллагааны тайлангий...
ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН 2025 ОНЫ ТАЙЛАНГ СОНСЛ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙ...
ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХАРЪЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ЖИЛИЙН ЭЦ...
“Сэтгэлгээний өөрчлөлт ба нийгмийн сөрөг үзэгдэл, жендерт суурилсан гэр бүлийн х...
Шүүх шинжилгээний хэлтэст хэргийн газрын үзлэгийг 3D VR тоног төхөөрөмжийг хүлээ...
ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМИЙГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР ХОРОО ЦОГЦОЛБОР БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр дүүргийн Пр...
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өр...
Дүүргийн 43 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАГ ТАМИРЧИД СОЁЛ ТҮГЭЭЕ – СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДА...
ШИЛЖҮҮЛЭН, СЭЛГЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИ...
НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
НИЙСЛЭЛИЙН АДДИКТОЛОГИЙН ТӨВД ЗОЧИЛЛОО
ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ ХЭСГҮҮД ДЭЭР “БАЯНХОШУУ” БҮСИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЗАСАЛ НОМЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ТОЛГОЙТ БҮСИЙН ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БҮХ ХИЙДҮҮДЭД “АРВАН ХАНГАЛ” САХИУСЫГ ХУРЖ ЭХЭЛЛЭЭ
НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯА АЛБА, ХЭЛТСИЙН ҮЙЛ А...
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьд...
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИНУУД, ЗӨӨВРИЙН ДАЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛ...
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦОЖ ЯВСАН АХМАД ДАЙЧИНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫХАН ОРОЛЦЛОО
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯАЛАГДАХ ХЭЛТЭС, АЛБА БОЛОН ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТЭЭРЭЭ ЕСӨН ДҮҮРГЭЭСЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
БАЯНХОШУУ БҮСИЙН ЗАМ, ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 42 ДУГААР ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ, НЭЭЛ...
ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР “БАЯНХОШУУ” БҮСИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ, ТӨЛӨВЛӨГӨӨН...
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯА ГАЗАР ...
ӨНӨР БҮСИЙН ЗАМ, ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮЦИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА
ТӨВИЙН БҮСИЙН ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БА...
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРОО ХУРАЛДЛАА