СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР ХОРОО ЦОГЦОЛБОР БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-11-25
Сонгинохайрхан дүүрэгт 2025 он гарсаар тав дахь хорооны цогцолбор байр нээгдэж, иргэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос, цогц хэлбэрээр авах боломжтой болж байна.
Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо нь 1500 орчим өрхийн 6500 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж буй юм.
Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн үе үеийн удирдлагуудын хүчин чармайлт, хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг хороо будаг нь ханхалсан цоо шинэхэн өргөөнийхөө үүд хаалгыг нээж, иргэддээ үйлчилж эхэллээ.
Шинэ цогцолбор байранд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, иргэдийн Нийтийн Хурал, хэсгийн ахлагч нар, нийгмийн ажилтнууд, ахмадын холбоо болон хүүхэд хамгааллын өрөө зэрэг төрийн үйлчилгээний нэгжүүд байрлаж, иргэдэд шаардлагатай үйлчилгээг нэг дороос олгох боломж бүрдэж байна.
39-р хорооны иргэддээ болон ИТХ-ын төлөөлөгч Д.Алтанхуяг, хорооны Засаг дарга С.Сайхантуяа, Л.Цэнгэлмаа эмч, Гурванжаргал хайрхан ӨЭМТ-ийн хамт олон, хорооны нийт ажилтан, алба хаагч нарт баяр хүргэж, амжилт хүсье!