Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр дүүргийн Прокурорын газраас хэлэлцүүлэг зохион байгууллаа

2025-11-24

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өндөр байгаа юм. Нийгмийн шинжтэй олон асуудлуудаас үүдэлтэй архидалт, ажилгүйдэл зэрэг хүчин зүйлээс дам нөлөөтэй шалтгаан нөхцлүүд байна. Энэ чиглэлээр гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан, судалгааны дүнг “Хөгжлийн эрх зүйн төв” ТББ-аас танилцуулав. Мөрдөн шалгах ажиллагаа болон зөрчлийн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг сайжруулах талаар хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогджээ. Хэлэлцүүлгийн үеэр хамтарсан баг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн үүрэг оролцоо ямар байх, хэрхэн мөрдөгч прокурортой харилцаж ажиллах талаар нээлттэй ярилцав. Хоорондын уялдаа холбоог сайжруулах, санал, шийдлүүд бодитой ажил хэрэг болох нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үр нөлөөтэй байх юм.