Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

2025-11-18
Хуралдаанд нийслэлийн 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар болон гишүүн 20 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм. Энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж холбогдох байгууллагуудтай уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Уг өргөтгөсөн хуралдааныг НИТХ-ын дарга А.Баяр санаачлан зохион байгуулж буй бөгөөд цаашид тогтмол зохион байгуулагдах юм.