ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2025-10-16
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 3-р улирлын хурал өнөөдөр /2025.10.16/ боллоо. 2025 оны гуравдугаар улирлын байдлаарх дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, хэлэлцүүлэв. Мөн дөрөвдүгээр улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, төслийг хэлэлцэн баталлаа.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сүүлийн нэг жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 1.0 хувиар, хүлээн авч, шалгагдсан гэмт хэрэг, зөрчил 13.8 хувиар тус тус буурсан бол давтамжтай дуудлага мэдээлэл нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хамгийн бага бүртгэгджээ.