АЖЛЫН ХЭСЭГ “ӨНӨР" БҮСЭД АЖИЛЛАЛАА

2025-09-24
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өнөөдөр /2025.09.24/ “Өнөр” бүсэд ажиллаж, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, дүүргийн 2026 оны төсөвт тусгах хөрөнгө оруулалтын ажлын саналууд авч ажиллалаа.
“Өнөр” бүс нь урд талаараа орон сууцны хороолол, хойд хэсгээрээ гэр хороололтой бөгөөд орон сууцны дээвэр засвар, гудамж талбайн тохижилт, авто зам, нийтийн эзэмшлийн зогсоол, үерийн далангийн бүтээн байгуулалт зэрэг олон ажлууд хийгдэж буй.
Тухайлбал, Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбох зургаан эгнээ бүхий 3,2 км автозамын бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм.