Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өнөөдөр /2025.09.18/ дүүргийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын нөхцөл байдалтай танилцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллалаа.
Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Төр сүм хийдийн харилцааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мөн шашны байгууллагуудын үйл ажиллагаанд:
• Гамшгаас хамгаалах,
• Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй,
• Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хуулийн хэрэгжилт ямар байгааг үнэлж, зөвлөмж өгч ажиллаж байна.
Хяналт шалгалтын ажилд дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс холбогдох чиг үүргийнхээ хүрээнд хамтран оролцлоо.