“НЭРГҮЙ БААТРУУД” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОГДЛОО

2025-09-04
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, “Сүүн бэх” утга зохиолын нэгдлээс хамтран зохион байгуулдаг “Нэргүй баатрууд” яруу найргийн наадам тав дахь жилдээ болж өндөрлөлөө.
Уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадамд энэ жил 30 гаруй уран бүтээлч шүлэг яруу найргаа толилуулснаас, тэргүүн байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой, дэд байранд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсан, гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт, “Болор” цомын эзэн яруу найрагч М.Амархүү нар шалгарч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Түмэнбаяр, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл нар тусгай байрт шалгарлаа.