Өнөр хорооллын гудамжны авто зам, явган зам, иж бүрэн гудамжны ажлын хүрээнд Саппоро, Мөнгөн гүүр орчимд замыг 1 эгнээ болгож байгаад иргэд дургүйцэж буй юм. Энэ талаар замын ажлын гүйцэтгэгч, зураг төсөл, гүйцэтгэлийн хяналт хийж буй инженерүүдтэй иргэдийн хамт уулзлаа. Осол аваар үүсэх, түргэн тусламж зэрэг яаралтай үед шахаж, зөрөх зайгүй, тойрч гарах аргагүй байгааг иргэд учирлаж байна. Үүнийг төслийн нэгж болон зураг төсөл гүйцэтгэсэн байгууллагаас яг ямар тооцоолол, үндэслэлээр ингэж шийдсэнийг нээлттэй танилцуулахыг хүсэв. Замын зураг төсөл, хөдөлгөөний эрчим, бусад ойролцоох замуудын урсгалтай уялдах зэргийг Нийслэлийн Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай зөвшилцөж экспертүүд хянаж, магадлал хийлгэсэн талаар төслийн гүйцэтгэгчид мөн хэлж байна. Иймд энэ асуудлаар холбогдох газруудаас тодруулж мэдээллийг ил тод нээлттэй байлгахыг хүслээ. Мөн замыг өргөн болгож өөрчлөх боломжийг эрэлхийлэхээр тохиролцов. Түүнчлэн орчны бохирдол үүсч буй, шороо тоос, хөдөлмөр хамгаалал, хашаа хайс, аюулгүй ажиллагаан дээр анхаарах шаардлагатай байгааг санууллаа.
14-р хороо, 14-р байрны урд байрлах ил зогсоол ажиллаж буй талбайд Цэ трэйд ХХК Тохижилт бүхий газар доорх авто зогсоол, үйлчилгээний барилгын ажил эхлүүлэхээр хашаа барьж эхэлснээр иргэд, оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Барилгын оронд нийтийн эзэмшлийн авто зогсоол, ногоон байгууламж болгуулах хүсэлтэйг оршин суугчид илэрхийлж байна. Иргэд эсэргүүцлээ илэрхийлж, гарын үсэг бүхий гомдол саналыг надад өгч байна. Иймд тухайн асуудлаар холбогдох газруудаас мэдээллүүдийг гаргуулж газар эзэмшигч буюу төсөл эхлүүлэхээр зэхэж буй талтай мөн уулзаж нөхцөл байдлыг хуулийн хүрээнд иргэд, оршин суугчдын хүсэлт, шаардлагын дагуу шийдвэрлэх нь зүйтэй юм.
14-р хорооны урд хэсэг, төв замын ард 3-4 дэн буудал бөөгнөрсөн, баар, кораоке ажилладаг зэргээс орчны бохирдолтой, шөнө орой дуу чимээ ихтэй, согтуу хөлчүү, явуулын хүмүүс их холхидог зэргээс гэмт хэрэг, зөрчил олноор үйлдэгддэг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж буй талаар мөн оршин суугчид гомдол мэдүүлж байна. Нутаг дэвсгэрийг хариуцсан Цагдаагийн байгууллагаас мөн тухайн байршилд дуудлага мэдээлэл тасардаггүй талаар хэлж байна. Иймд тухайн байршилд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг гаргаж ажиллах, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж зөрчлийг арилгуулах, үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах талаар иргэдтэй хамтарч ажиллахаар тохиролцов.
17-р хорооны 32, 33-р байрны дундах далд зогсоолын асуудлаар иргэдтэй мөн уулзлаа. Тухайн асуудлаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлт саналын хүрээнд үүссэн асуудалд шийдэл гарахаар хүлээгдэж буй юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг эцэслэж тухайн авто зогсоолын 10 гаруй жил маргаан дагуулсан, иргэдийг хохироосон асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа билээ.





ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХД...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
ХУРД ХЭТРҮҮЛСНИЙ УЛМААС АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ, ОСОЛ ИХЭЭР ГАРЧ БАЙНА
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА ЕСӨН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар, Гамшгийн эрсдэлийг буу...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА
ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРЛЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛАА...
НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ГУРВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ Х...
ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРОО 2025 ОНЫ ТАЙЛАН СОНСЛОО
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН Ж...
ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 оны үйл ажиллагааны тайлангий...
ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН 2025 ОНЫ ТАЙЛАНГ СОНСЛ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙ...
ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХАРЪЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ЖИЛИЙН ЭЦ...
“Сэтгэлгээний өөрчлөлт ба нийгмийн сөрөг үзэгдэл, жендерт суурилсан гэр бүлийн х...
Шүүх шинжилгээний хэлтэст хэргийн газрын үзлэгийг 3D VR тоног төхөөрөмжийг хүлээ...
ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМИЙГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР ХОРОО ЦОГЦОЛБОР БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр дүүргийн Пр...
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өр...
Дүүргийн 43 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАГ ТАМИРЧИД СОЁЛ ТҮГЭЭЕ – СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДА...
ШИЛЖҮҮЛЭН, СЭЛГЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИ...
НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
НИЙСЛЭЛИЙН АДДИКТОЛОГИЙН ТӨВД ЗОЧИЛЛОО
ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ ХЭСГҮҮД ДЭЭР “БАЯНХОШУУ” БҮСИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛ...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЗАСАЛ НОМЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ТОЛГОЙТ БҮСИЙН ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БҮХ ХИЙДҮҮДЭД “АРВАН ХАНГАЛ” САХИУСЫГ ХУРЖ ЭХЭЛЛЭЭ
НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯА АЛБА, ХЭЛТСИЙН ҮЙЛ А...
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА...
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦОЖ ЯВСАН АХМАД ДАЙЧИНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
БАЯНХОШУУ БҮСИЙН ЗАМ, ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьд...
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫХАН ОРОЛЦЛОО
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТЭЭРЭЭ ЕСӨН ДҮҮРГЭЭСЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯАЛАГДАХ ХЭЛТЭС, АЛБА БОЛОН ...
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИНУУД, ЗӨӨВРИЙН ДАЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛ...
ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР “БАЯНХОШУУ” БҮСИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ, ТӨЛӨВЛӨГӨӨН...
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 42 ДУГААР ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ, НЭЭЛ...
ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
ӨНӨР БҮСИЙН ЗАМ, ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯА ГАЗАР ...
ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮЦИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА
ТӨВИЙН БҮСИЙН ОРЦ, ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БА...
НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРОО ХУРАЛДЛАА