Сонгинохайрхан дүүрэг, Японы Изүнокүни хот хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой өнөөдөр /2025.08.05/ тохиож, талуудын халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Засаг дарга Ц.Баттөр, Япон улсын Изүнокүни хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сүзүки Тошихарү, Хотын дарга Ямашита Масаюки, Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса нар болон албаны бусад хүмүүс, иргэд олон нийт, хүүхэд багачуудын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр Япон улсын элчин сайдын яамнаас Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газарт болон дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн автомашинуудыг гардуулан өгсөн юм.
Мөн Изүнокуни хотын зүгээс хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулан дуу зохиосныг толилуулж, цайны ёслол, урлагийн тоглолт зэрэг Япон орны соёл, түүх, уламжлалыг агуулсан урлагийн арга хэмжээ зохион байгуулагдав.
Талууд өнгөрсөн хугацааны ололт амжилтаа дүгнэн, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, гадаад харилцааны салбарт бий болсон үр дүнг цаашид хөгжүүлж, дараа дараагийн он жилүүдэд илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.






